“Зөв тусгал”

“ШИНЭ ЗУУН БИЛЭГ” СУРГУУЛЬ
        ЦЕГ, Дэлхийн зөн, НҮБ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Зөв тусгал” хөдөлгөөнийг өрнүүлж буйтай холбогдуулан ЦЕГ-ийн урьдчилан сэргийлэх хэлтэсийн ахлах мэргэжилтэн П.Болормаа, Д.Болор нар 6-12 дугаар ангийн сурагчдад “Замын хөдөлгөөнд зөв зохистой оролцох нь”, “Цахим гэмт хэрэг, Хулгайлах гэмт хэрэг, Танхайрах гэмт хэрэг”-ээс урьдчилан сэргийлэх тухай, Цагдаагийн ахмад, түр хамгаалах байрны сэтгэл зүйч Ц.Тогос “Хорт зуршил халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйл болох, түүнээс сэргийлэх нь” сэдвээр сургалт явууллаа.
      Уг сургалтаар өөрийгөө гэмт хэргээс хэрхэн хамгаалах талаар болон бие махбод, сэтгэл санаа сэргээх дасгалуудыг зааж эрүүл дадал зуршилыг бий болгох талаар зөвлөлөө.