“ШИНЭ ЗУУН БИЛЭГ” СУРГУУЛИЙН НАМРЫН СПОРТ НААДАМ-2020 АМЖИЛТТАЙ БОЛЖ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА.
2020-2021 оны хичээлийн жилд 1-12 дугаар ангийн сурагчид жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 18 дахь удаагийн намрын “Спорт наадам-2020”-д 11 төрлөөр 208 багц медалийн төлөө хурд хүч, авьяас чадвараа дайчлан амжилттай оролцлоо.
“Спорт наадам-2020” тэмцээнд анги хамт олноороо хурд хүч, авьяас чадвараа дайчлан амжилттай оролцож “Спортын шилдгийн шилдэг” ангиар Х.Сайнбилэг багштай 12а анги шалгарлаа.
Спортын уралдаан тэмцээнд идэвхтэй оролцсон нийт спортлог сурагчдадаа баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.

