Шинэ зуун билэг ОУ сургууль нь 2024-2025 оны хичээлийнд жилд Урлаг, Спорт, Зохион бүтээх, Гадаад хэл, нийгэм гэсэн үндсэн 4 чиглэлд 11 төрлийн хүүхэд хөгжүүлэх секц дугуйланг хичээлийг сурагчдын нас сэтгэхүйд тохируулан зохион байгуулж байна.









Хятад хэлний дугуйлан:
Шинэ зуун билэг ОУ сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилд сурагч хүүхэд багачуудыг хөгжүүлэх ХЯТАД ХЭЛНИЙ дугуйлангийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж байна.
Удирдсан багш. ЛИ ШЮ ПИН багштай ХЯТАД ХЭЛНИЙ дугуйлангийн сурагчид HSK 1 болон түвшин ахиулах гэсэн 2 түвшинд хичээнгүйлэн суралцаж байна.
Шатрын дугуйлан:
М.ШАГДАРДАШ багштай шатрын дугуйлангийн сурагчид тооцоолон бодох, сэтгэх, тархины үйл ажиллагаагаа сайжруулах болон онолын мэдлэг зэрэг олон олон авьяас билиг, чадварыг хөгжүүлэхээр хичээнгүйлэн суралцаж байна.


Бүжгийн дугуйлан:
МУСТА Р.Цэнгэлмаа багштай дууны дугуйлангийн сурагчид хөдөлгөөний эвсэл, эрүүл мэнд, хэмнэл, гоо зүйн, уран сайхан мэдрэмж зэрэг олон олон авьяас билгийг хөгжүүлэхээр хичээнгүйлэн суралцаж байна.
Дууны дугуйлан:
МУСТА Д.Энхтулга багштай дууны дугуйлангийн сурагчид дуулах ур зүй, зөв өнгө, ритм, гоо зүйн, уран сайхан мэдрэмж зэрэг олон олон авьяас билгийг хөгжүүлэхээр хичээнгүйлэн суралцаж байна.


Төгөлдөр хуурын дугуйлан:
С.ОЮУН багштай Төгөлдөр хуурын дугуйлангийн сурагчид хөгжмийн нот, ритм болон өөрийн урлагт хандах мэдрэмж, авьяас гоо зүйг бүтээлчээр илэрхийлж, сонгодог хөгжмийн хаан зэмсэг болох төгөлдөр хуур хөгжмийг сонгон суралцаж, хөгжимөөр дамжуулан соёлтой зөв иргэн болгон төлөвшихөөр хичээнгүйлэн суралцаж байна.
Нисэх загвар
Ц.Чинзориг багштай Нисэх загварын дугуйлангийн сурагчид тооцоолон бодох, сэтгэх, гарны эв дүйд суралцах, техник сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ, анхаарал төвлөрөл зэрэг олон ур чадвар авьяас билигийг хөгжүүлэхээр хичээнгүйлэн суралцаж байна.


Технологийн дугуйлан:
Д.Гүнчин багштай технологийн дугуйлангийн сурагчид тооцоолон бодох, сэтгэх, гарны эв дүйд суралцах, амьдрах ухаан, техник сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ, анхаарал төвлөрөл зэрэг олон ур чадвар авьяас билигийг хөгжүүлэхээр хичээнгүйлэн суралцаж байна.
Мэтгэлцээн
Б.Гантулга багштай мэтгэлцээний дугуйлангийн сурагчид өөрийгөө илэрхийлэх, ярих, илтгэх, асуудалд ул суурьтай зарчимч хандах, аливаа асуудлыг олон талаас харах зэрэг олон ур чадвар авьяасыг хөгжүүлэхээр хичээнгүйлэн суралцаж байна.


Мини теннис
Эрдэнэбаяр багштай мини теннисний дугуйлангийн сурагчид бие бялдар, авхаалж самбаа болон теннисний спортын техникт суралцах, чөлөөт цагаа үр ашигтай зөв боловсон өнгөрүүлэх зэрэг олон авьяас ур чадвар хөгжүүлэхээр хичээнгүйлэн суралцаж байна.
Сагсанбөмбөг
С.Ууганбаяр багштай Сагсанбөмбөгийн дугуйлангийн сурагчид бие бялдар, авхаалж самбаагаа хөгжүүлэх болон волейболын спортын техникт суралцах, чөлөөт цагаа үр ашигтай зөв боловсон өнгөрүүлэх биеийн тамирын спорт, эрүүл амьдарлын хэв маяг, ёс зүй, сахилга батад сурадцах зэрэг олон авьяас ур чадвар хөгжүүлэхээр хичээнгүйлэн суралцаж байна.


Волейбол
Ж.Даваасүрэн багштай Волейболын дугуйлангийн сурагчид бие бялдар, авхаалж самбаагаа хөгжүүлэх болон волейболын спортын техникт суралцах, чөлөөт цагаа үр ашигтай зөв боловсон өнгөрүүлэх биеийн тамирын спорт, эрүүл амьдарлын хэв маягт сурадцах зэрэг олон авьяас ур чадвар хөгжүүлэхээр хичээнгүйлэн суралцаж байна.