Монгол Улсад нисэх загварын спорт үүсч хөгжсөний 55 жилийн ойн нэрэмжит Улсын Аварга шалгаруулах 41 дэх удаагийн Жолоодлогот уран нислэгийн F2B ангиллын тэмцээн ҮЦХ дэхь МАSA кордодром дээр 9-сард зохион байгуулагдлаа.
“Шинэ зуун билэг” сургуулийн “Зуун билэг” клубээс дасгалжуулагч багш Д.Мөнхмандах, багш Ц.Чинзориг, сурагч Д.Буяндорж, Д.Тэмүүжин нар амжилттай оролцож Дэлхийн аваргад орох Монголын шигшээ багийн 5 тамирчны 2 нь “Зуун билэг” клубээс шалгарлаа. Улсын шигшээ багт шалгарсан спортын мастер дасгалжуулагч багш Д.Мөнхмандах, “Шинэ зуун билэг” сургуулийн 12а ангийн сурагч спортын мастер Д.Буяндорж нартаа Дэлхийн аваргын тэмцээнд нь амжилт хүсье.

