Гадаад хэлний заах аргын нэгдэл
Өөрийн болон бусад орны соёл, уламжлалыг судлах замаар сонирхол, эрэлт хэрэгцээнд тулгуурлан гадаад хэлний мэдлэгээ бүтээлчээр хэрэглэх, харилцах чадварыг эзэмшүүлнэ. Англи хэлний хичээлийг 1-р ангиас эхлэн сурагчдын сургалтын нас сэтгэхүйн онцлогт тохирсон олон талт аргуудыг хэрэглэн тэднийг гадаад хэлэнд сонирхолтой болгох бүтээлч байдлыг нэмэгдүүлэх зорилгоор гүнзгийрүүлэн судалдаг. Түүнчлэн 3-7-р ангидаа хятад хэлийг хоёрдогч хэлээр сонгон, гүнзгийрүүлсэн ангидаа HSK түвшинд судалдаг. Мэргэжлийн багшаар удирдуулан ахлах ангийн сурагчдыг ЭЕШ, TOEFL, IELTS, SAT Шалгалтад бэлтгэж гадаадын их дээд сургуульд тэтгэлэгт хамрагдан суралцах боломжийг бүрдүүлж байна.
Байгалийн Ухааны Заах Аргын Нэгдэл
Байгалийн ухааны хичээлийг судалснаар өөрсдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, хэрэглээний мэдлэг, чадварыг гүнзгийрүүлэн судална. Сурагчдын мэргэжлийн чиг хандлагыг тогтоон тэдний зорилгыг хамтдаа тодорхойлон математик, хими, биологийн хичээлээр сонгон гүнзгийрүүлэн судалж мэргэжлийн лаборатори, тоног төхөөрөмжийг ашиглан сорил туршилтын аргаар явуулдаг. Мэдээллийн технологийн хичээлээр ACCEPTED ХӨТӨЛБӨР-ийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ ЭЕШ-д амжилттай бэлтгэж байна.

Нийгмийн Ухааны Заах Аргын Нэгдэл
Сурагчдыг үндэсний хэл, соёл сэтгэлгээг өвлөн авч дээдлэн хүндэлж, хариуцлагатай, эерэг хандлагатай, манлайлагч нийгмийн орчинд дасан зохицох, бие даан шийдвэр гаргах чадвартай ах түүх үндэсний соёлоо хүндэтгэн дээдлэгч эх оронч өв тэгш монгол иргэнийг төлөвшүүлэхэд сургалтын үйл ажиллагаа чиглэнэ. Монгол хэлний хичээлийг 6-12-р ангид Нийгэм судлалын хичээлийг 10-12 ангид сонгон гүнзгийрүүлэн судлахын зэрэгцээ ЭЕШ-д амжилттай бэлтгэж байна.
Бага ангийн заах аргын нэгдэлСурагчдыг багаас нь өөртөө итгэлтэй аливаад хариуцлагатай, хандлагатай, төлөвшилтэй эмх цэгцтай байх суурь хүмүүжлийг олгох зорилгоор “5С” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Манай сургалтын онцлог нь 1-5-р ангид математик, монгол хэлний хичээлийг гүнзгийрүүлэн судалдагаас гадна сурагч нэг бүрийг оношилж тэдний ахиц амжилтыг тодорхойлон, хүүхэд нэг бүрт хүрч ажилладаг. Үүнээс гадна сурагчдын сэтгэлгээг тэлэх зорилгоор математикийн сонгон, сэтгэн бодох чадварын хичээлийг ордог.