1.Шинэ зуун билэг сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрын танилцуулга
Манай хамт олон нь 2002—2024 оныг хүртэл сургуулийн үдийн хоолны чанар,хүртээмжийг нэмэгдүүлэх тэдний нас биед тохирсон тэнцвэртэй шим тэжээллэг хоол хүнсээр хангаж ирсэн бөгөөд олон жилийн туршлагатай хамт олон юм. Мэргэжлийн хүний нөөцөд суурилан бага дунд боловсролын 1-12 дугаар ангийн сурагчдадаа хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий стандартад нийцсэн гал тогоо, заал танхимаар үйлчилгээ үзүүлж байна.
2.Хүний нөөц
- Эмчилгээний болон ,хүүхдийн хоол зүйгээр мэргэшсэн Хоол зүйч-1
- Хүнсний нярав-1
- Хүүхдийн хоолны мэргэшсэн Ахлах тогооч -1
- Шөлний тогооч -2
- Үндсэн хоолны тогооч -2
- Нарийн боов,ширхэгийн хоолны тогооч -1
- Туслах тогооч -2
- Бэлтгэгч -2
- Угаагч -1
- Заалны үйлчлэгч-1
3.Бидний зорилго
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх, суралцагчдын эрүүл мэнд, өсөлт хөгжлийг хангахуйц тэнцвэртэй шим тэжээллэг. Монгол орны онцлогт улирал, цагт тохирсон олон төрлийн амтыг таниулах, амтанд дасгах олон төрлийн хүнсийг зохистой хэрэглүүлж, хоолыг ялгахгүй хэрэглэх соёлд сургах юм.
4.Хоолны цэс
Хүнсний бүлгийн шим тэжээлд үндэслэн монголчуудын сайн мэдэх “Гэр “ зөвлөмжтэй уялдуулан сургуулийн үдийн хоолноос хоногт зайлшгүй авах шим тэжээлийн хэмжээ илчлэгийг бүрэн нөхөж хангахуйц байх бөгөөд хүнс хоолонд агуулагдах шим тэжээлийн бодисыг уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс бодис, ус гэсэн зургаан үндсэн бүлэгт тохируулан хоолны цэсээ боловсруулдаг.
Үүнд :
- Нүүрс усны эх үүсвэр – үр тариа гурил будаа
- Уургийн эх үүсвэр -бүх төрлийн мах, өндөг дүпү, буурцаг
- Амин дэм, эрдэс бодис,хүнсний эслэгийн эх үүсвэр -хүнсний ногоо, жимс мөөг
- Кальци уургийн эх үүсвэр -сүү сүүн бүтээгдэхүүнийг нэг өдрийн хоолны цэсэнд багтааж нийт 109 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн 60 нэр төрлийн хоолоор 20 төрлийн иж бүрдэл сэт хоолны цэс, технологийн картын дагуу хоолны нэр,төрөл сар бүр давтагдахгүйгээр хийж үйлчилж байна.
5.Сургуулийн хоол үйлдвэрлэлийн хүнсний хангамж
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний хуулийн 7-р зуйл 7.5 заасны дагуу сүү, цагаан идээ, зарим тохиолдолд махыг сургуулийн дэргэдэх туслах аж ахуйгаас хангах бөгөөд ихэнх тохиолдолд хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүнсний түүхий бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулж баталгаажуулсан үхэр,хонины махыг АШИД БУЯН ЭРДЭНЭ ХХК -аас нийлүүлэн хамтарч ажилладаг. Гурил будаа, хүнсний ногоо, жимс жимсгэнийг мөн хуульд заасны дагуу дотоодын үйлдвэрүүдийн баталгаат бүтээгдэхүүнийг хэрэглэх ундны цэвэр усаар үнэгүй хангаж ажилладаг.