САЙН ДУРЫН КЛУБУУД

“Шинэ зуун билэг” олон улсын сургууль нь сургачдын өөрөө удирдах, сайн дурын зөвлөл клубын үйл ажиллагааг идэвхтэй дэмжин, сургуулийн нийгмийн ажилтан зөвлөн чиглүүлж 2024-2025 оны хичээлийн жилд олон төрлийн үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү хичээлийн жилд:

  1. Сурагчдын өөрөө удирдах зөвлөл
  2. Interact клуб
  3. Нарны охид клуб
  4. Улаан загалмайн клуб
  5. Media клуб
  6. Тус клуб

Клубууд 6 өөр сурагчдын сайн дурын клуб үйл ажиллагаа явуулж, үе тэнгийн найз нөхөд, дүү нартаа болон нийгэмд чиглэсэн олон төрлийн нөлөөллийн сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. 

САЙН ДУРЫН КЛУБУУДЫН ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛУУДААС

🏢🏢🏢Шинэ зуун билэг ОУ сургууль нь 2024-2025 оны хичээлийн жилд ахлах ангийн сурагчдад чиглэсэн “ӨСӨХ ТЭМҮҮЛЭЛТЭЙ МАНЛАЙЛАГЧ” хөтөлбөрийг хэрэгжүүлэн өөрийн зан төлөвийг танин мэдэх, сул болон давуу талаа ашиглан хамт олонтойгоо дасан зохицох, ажил мэргэжлийн чиг баримжаа олох хувь хүний зөөлөн ур чадварыг /soft skills/ хөгжүүлэх 10 удаагийн цуврал сургалтыг Монголын Хүний Нөөцийн Институт болон Job coaching ХХК тай хамтран хэрэгжүүлж эхэллээ.
🏢🏢🏢Шинэ зуун билэг ОУ сургуулийн өсвөрийн улаан загалмайн клубын идэвхтэн👦сурагчид🧒 маань нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрөөж 🫛🫛🫛 ЭКО ДҮҮРЭГ уриан дор сургууль тоглоомын талбай, хүрээлэн буй орчиндоо цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэн сайн дурын үйл ажиллагаагаа амжилттай зохион байгууллаа.
Зөвийг үлгэрлэгч, санаачлагч, хичээнгүй сурагчиддаа халуун талархал илэрхийлэе.👏👏👏👍👍👍🫶🫶🫶
“Шинэ зуун билэг” олон улсын сургуулийн ӨӨРӨӨ УДИРДАХ ЗӨВЛӨЛӨӨС                            ‘’ЭЭЖ ААВДАА ХАЙРТАЙ’’ хэмээх бичлэгийг хийлээ.
         🎇•Энийг харж байгаа та ч гэсэн яг одоо ээж аав руу гаа залгаад                                                            ХАЙРТАЙ ШҮҮ гэж хэлээрэй•🌌
 
Бичлэгийг хийсэн: 9а-Эгшиг-Уянга , Сэргэлэн, 10а-Эгшиглэн
“Шинэ Зуун Билэг” сургууль, МЗХ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран “Нарны Охид” төсөлд 2024.03.05 нд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурж албан ёсоор “Нарны Охид” төслийг нээлээ. 📋🖋️.
Уг төслөөр МЗХ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтарч ажиллах болсондоо маш их баяртай байна.