“Шинэ зуун билэг” олон улсын сургуулийн дэргэдэх Нисэх загварын спортын “Зуун билэг” клуб байгуулагдсан зургаахан жилийн хугацаандаа Монголын Жолоодлогот загварын F2 төрлийн төв болж чадлаа. Манай клубын тамирчин ОУХМ Д.Буяндорж 2024 онд зохиогдсон Нисэх загварын спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс өсвөр үеийн хүрэл медаль хүртсэн нь манай улсын хувьд анхных байлаа.

         Тус клуб нь клубын тэргүүн Дамдиндоржийн Дашдоржийн удирдлаган дор дараах багш нарын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж ирсэн билээ.

  1.  Спортын мастер Хүдэрийн Отгонбаатар
  2. Спортын дэд мастер, дэлхийн агаарын спортын холбооны техникийн шүүгч Давдайн Гүнчин
  3. Спортын дэд мастер Цогтбаярын Чинзориг
  4. Олон улсын хэмжээний мастер, Улсын шүүгч Жамъянгийн Баттөгс 
  5. Спортын мастер, Улсын шүүгч Долгорын Мөнхмандах
  6. Олон улсын хэмжээний мастер Занабазарын Чингис

      Монгол Улсын цол, зэргийн нэгдсэн ангилалд заасан оноо, болзлыг улс, хот, олон улсын чанартай тэмцээнүүдэд биелүүлсэн тохиолдол спортын цол, зэргийг өгдөг журамтай. 2025 оны тэмцээнүүдэд спортын цолны болзол биелүүлсэн “Зуун билэг” клубын тамирчдад он солигдохын өмнөх энэ өдрүүдэд спортын цолыг нь гардууллаа.

  1. Дашдоржийн Буяндорж “СПОРТЫН ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР” цол
  2. Батпүрэвийн Баясгалан “СПОРТЫН ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР” цол
  3. Занабазарын Номударь “СПОРТЫН МАСТЕР” цол
  4. Дашдоржийн Тэмүүжин “СПОРТЫН МАСТЕР” цол
  5. Төгөлдөрийн Ариунтөгс “СПОРТЫН ДЭД МАСТЕР” цол
  6. Отгонбаярын Бадмаараг “СПОРТЫН ДЭД МАСТЕР” цол

      Энэ дашрамд дурдахад Жолоодлогот төрлөөс төрсөн гурван ОУХМ (З.Чингис, Д.Буяндорж, Б.Баясгалан) бүгд “Зуун билэг” клубээс төржээ. Тамирчдад халуун баяр хүргэж, спортын өндөр амжилт ерөөе!

ХИЧЭЭНГҮЙ ХӨДӨЛМӨРИЙН ДҮНД ГАР МЭДРЭМЖИНДЭЭ ЗАХИРАГДАНА!