Улсын Аварга шалгаруулах 41 дэх удаагийн Жолоодлогот уран нислэгийн F2B ангиллын тэмцээн

     Монгол Улсад нисэх загварын спорт үүсч хөгжсөний 55 жилийн ойн нэрэмжит Улсын Аварга шалгаруулах 41 дэх удаагийн Жолоодлогот уран нислэгийн F2B ангиллын тэмцээн ҮЦХ дэхь МАSA кордодром дээр 9-сард зохион байгуулагдлаа.

     “Шинэ зуун билэг” сургуулийн “Зуун билэг” клубээс дасгалжуулагч багш Д.Мөнхмандах, багш Ц.Чинзориг, сурагч Д.Буяндорж, Д.Тэмүүжин нар амжилттай оролцож Дэлхийн аваргад орох Монголын шигшээ багийн 5 тамирчны 2 нь “Зуун билэг” клубээс шалгарлаа. Улсын шигшээ багт шалгарсан спортын мастер дасгалжуулагч багш Д.Мөнхмандах, “Шинэ зуун билэг” сургуулийн 12а ангийн сурагч спортын мастер Д.Буяндорж нартаа Дэлхийн аваргын тэмцээнд нь амжилт хүсье.