Бидний тухай

Захирлын мэндчилгээ

Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, ажилчид, сурагчид, эцэг эх асран хамгаалагч нартаа энэ өдрийн мэнд хүргэе

Сургууль маань өдгөө 23 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд бидний хамтдаа хийсэн бүх зүйл, сургалтын чанар, сурагчдын амжилт, багш нарын маань мэргэжлийн хөгжил зэрэг нь бидний хамтын хүч, зүтгэл, хүсэл эрмэлзэлтэй холбоотой. 

Бидний сургууль олон улсын хөтөлбөртэй, дэлхий дахинд өрсөлдөх чадвартай, инноваци, техник технологийг дэмжих чиглэлээр амжилттай хөгжиж ирсэн.  Сургуулийнхаа хөгжлийг дэмжиж, амжилттай үйл ажиллагаа явуулахад багш, ажилчид, сурагчид, эцэг эхчүүдийн оролцоо дэмжлэг үнэхээр чухал. Бидний хамтын ажиллагаа, дэмжлэг нь сургуулийн маань амжилтын үндэс юм. Олон улсын хөтөлбөрүүдийн хүрээнд бидний боловсролын чанар, инноваци, хөгжлийн боломжууд улам бүр нэмэгдэх болно. Боловсролын салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа үе үеийн багш нартаа, тухтай цэвэр орчинг бүрдүүлж сурах таатай нөхцөлөөр хангаж байгаа нийт ажилчдадаа, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа үе үеийн төгсөгчдөдөө, хүүхдийнхээ оюунд хөрөнгө оруулалт хийж бидний үйл ажиллагааг дэмжиж байдаг нийт эцэг эхчүүддээ баярласнаа илэрхийлж цаашид ч бидний хамтын ажиллагаа, дэмжлэг үргэлж цэцэглэж, сургуулийнхаа нэр хүндийг улам алдарт өргөхийг хүсч байна. 

Сайн сайхныг хүсье! 

Хүндэтгэсэн: Захирал Б.Энхцэцэг 


Удирдлагын баг

O

Б.Энхцэцэг

Ерөнхий захирал

С.Солонго

Сургалтын менежер

М.Баяраа

Кембрижийн хөтөлбөр хариуцсан менежер

С.Энх-Амар

Үйл ажиллагааны менежер

С.Тамир

Нийгмийн ажилтан

Н.Янжмаа

Кембрижийн олон улсын шалгалтын мэргэжилтэн

Г.Гэрэлсайхан

Нягтлан

С.Гомбосүрэн

Архив бичиг хэргийн мэргэжилтэн