“Шинэ зуун билэг” сургууль нь 2002 онд үүсгэн байгуулагдсан анхны хувийн хэвшлийн сургуулиудын нэг бөгөөд англи хэл-математикийн гүнзгийрүүлсэн сургалттайгаар 2022 он хүртэл үйл ажиллагаа явуулан 2022 оны 7 сараас Кембрижийн албан ёсны 38 дахь төв сургууль болон үйл ажиллагаагаа явуулж  байна.

        Манай сургууль нь 2010 оноос эхлэн СЭЗИС-ийн лицей, 2014 оноос АШУҮИС-ийн лицей ахлах ангиудыг тусгайлсан хөтөлбөрөөр 2022 он хүртэл гүнзгийрүүлэн хичээллүүлж, сурагчдын мэргэжлийн чиг хандлагыг тогтоон, тэдний зорилгыг хамтдаа тодорхойлон идэвхтэй суралцах боломж нөхцөл, таатай орчныг бүрдүүлж сургадаг.

       2004 оноос хойш төгсөгчдөөс ЭЕШ-д дунджаар 600-аас дээш оноо авч АШУҮИС, СЭЗИС, МУИС болон бусад гадаад, дотоодын их дээд сургуулиудад элсэн суралцаж ЭЕШ-ын дундаж оноогоор дүүрэгтээ тогтмол эхний байруудад ордог.

       Түүнчлэн “Шинэ зуун билэг” олон улсын сургуулийн дэргэдэх “ЗУУН БИЛЭГ” нисэх загварын клуб нь клубын нэрэмжит “ЗУУН БИЛЭГ CUP” шилжин явах цомын тэмцээнийг 2018 оноос хойш амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд 2023 оноос нисэх загварын дэлхийн цомын “А” зэрэглэлийн тэмцээнийг эх орондоо зохион байгууллаа.  

      “Шинэ зуун билэг” олон улсын сургуулийн гадаад харилцаа жилээс жилд улам өргөжиж АНУ, Австрали, БНСУ, БНХАЯ зэрэг улсуудад сурагч солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж сурагч хүүхэд багачуудын гадаадын их дээд сургуульд сурах хүсэл эрмэлзэл зорилгыг дэмжин ажиллаж байна. Мөн сурагчдын өөрөө удирдах зөвлөл /СӨУЗ/, Улаан загалмайн клуб, “Нарны охид” охидын клуб зэрэг сурагчдын сайн дурын клубуудын идэвхитэй үйл ажиллагааг дэмжин ажилладаг бөгөөд сурагч хүүхэд багачууд маань хүнлэг энэрэнгүй, тусч, эмх цэгц, эерэг харилцаа хандлага, сайн үйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд сэтгэл зүй, нийгэмшихүй, эрүүл мэнд, эерэг дадал зуршилыг хэвшүүлэх хөтөлбөр үйл ажиллагаа, аяныг тогтмол амжилттай зохион байгуулдаг.

     “Шинэ зуун билэг” олон улсын сургууль нь хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр хамтарсан багийн үйл ажиллагааг НИЙГМИЙН АЖИЛТАН, СЭТГЭЛ ЗҮЙЧ, ЭМЧ, АУБ, ЭЦЭГ ЭХИЙН оролцоонд тулгуурлан зохион байгуулдаг бөгөөд сурагчдын дунд явуулсан судалгаа, үнэлгээг үндэслэн сурагчдын сургалт хүмүүжил төлөвшлийн асуудлаар сургалт уулзалтыг тогтмол зохион байгуулж сурагчдийн бие махбодь, сэтгэлзүйн эрүүл мэндэд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаагаа тогтмол хэрэгжүүлэн ажиллаж байна.

   Сургууль нь 5-н чиглэлд, сургуулийн автобусаар хамрагдах чиглэлийн дагуу маршрут гарган үйлчилдэг бөгөөд орчин үеийн хоол үйлдвэрлэл, эрүүл ахуйн стандартад нийцсэн, технологийн дагуу хийгдсэн амт чанар бүхий, чанартай хүртээмжтэй хоолоор үйлчилдэг.