Олон улсын Кембриж хөтөлбөр
Кембрижийн хөтөлбөр нь дэлхийн 160 орны 10,000 сургуульд хэрэгждэг 5-19 насны сурагчдад зориулагдсан хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь Cambridge Primary, Cambridge Lower Secondary, Cambridge Upper Secondary /IGCSE/, Cambridge Advanced (AS/A) гэсэн 4 үндсэн түвшинтэй бөгөөд манай сургуулийн хувьд 2022 оны 7 сараас Кембрижийн албан ёсны 38 дахь төв сургууль болон үйл ажиллагаагаа явуулж байна.
